УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Тагнуулын Ерөнхий Газар бүх материалуудаа цаасаар хадгалдаг. Дижитал хэлбэрээр хадгалвал илүү аюулгүй гэдгээ ойлгодоггүй ТЕГ-аар бид кибер аюулгүй байдлаа хамгаалуулах гээд сууж байна. Өнөөдөр болж байгаа зүйлийг би ярьж байна. Тагнуулын байгууллагадаа бүх зүйлийг уяж болохгүй. Энэ нь Монгол Улсын хөгжлийг боомилж байна" гэв.
УИХ-ын гишүүн Н.Учрал "Ч.Хүрэлбаатар гишүүний яриад байгаа асуудлыг цэгцлэх шаардлагатай байгаа учраас цахимын дөрвөн хуулийг хэлэлцэж батлах гэж байна. Цахим баримт бичгийг цаасан баримт бичигт тооцох тухай эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байсан. Бид нийтийн мэдээллийн хуулиар цахим баримт бичгийг цаасан баримтэй адил эрх зүйн актаар тооцохоор хуульчилсан" гэв.