Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуултад хариулаагүй ТЕГ-ын Тэргүүн дэд даргыг зэмлэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 26 секунд

УИХ-ын чуулганаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Хоёр жилийн өмнө баахан компьютертэй 800 гадны иргэнийг илрүүллээ гээд бөөн юм болж байсан. Энэ хэрэг юу болсон бэ. 10,000 гаруй гар утасны сим худалдсан оператор компани нь яасан бэ. Гүйцэтгэх ажиллагаанууд үнэхээр дампуурч байна. С.Зоригийн хэрэг шийдэгдэхгүй байгаа нь үүнтэй холбоотой. Шударга шүүх байгуулж байна гээд өөрөөсөө хаяад байх юм. Мөрдөн шалгадаг үйл ажиллагааг УИХ-д бий болгоод явах хэрэгтэй. АНУ-д Сенат дээрээ нэг хэргийг авч ирээд ярилцаж байна. Манайх яагаад ийм жишигтэй байж болохгүй гэж. Хэргүүдийг УИХ-аас нуудаг том байгууллагууд бий болж байна" гэв.

Дээрх асуултад ТЕГ-ын Тэргүүн дэд дарга С.Эрдэнэ одоогоор хариулах боломжгүй ба удирдлагатаа уламжлаад бичгээр болон бусад хэлбэрээр хариулахаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Асуултад хариулж чадахгүй хүнийг УИХ-ын чуулганд битгий суулга хэмээн зэмлэв.

Ч.Өнөрбаяр: Дубайн гэрээнд ч гэсэн олон сайн зүйл байгаа
Ч.Өнөрбаяр: Дубайн гэрээнд ч гэсэн олон сайн зүйл байгаа
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.