Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тэтгэвэр, тэтгэмжийн шилжүүлэг нь саатсан иргэдийн нөхөн олголт энэ сарын 22-нд хийгдэнэ“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 49 секунд

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн энэ оны арванхоёрдугаар сарын олголт хуваарийн дагуу энэ сарын 13-наас эхлэн олгогдож эхэлсэн. Гэвч банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбоотойгоор 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан бөгөөд эдгээр иргэдийн нөхөн олголт энэ сарын 22-ноос хийгдэнэ гэдгийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа мэдээлжээ.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Бид жилийн эцсийн тэтгэвэр тэтгэмжийн олголтуудаа хэд хоногийн өмнө тавьж эхэлсэн бөгөөд 12 сарын 13-наас шилжүүлэг хийсэн. Дийлэнх хүмүүсийн, тэр дотроо хүүхдийн мөнгө олгогдсон байгаа.

Нийт 2,4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган иргэдийн шилжүүлэг түр саатсан. Энэ нь тухайн дансны мэдээлэл “Монгол банкны CAM” системийн шаардлага хангахгүй байгаатай холбоотой.

-Тайлбар: Банкны системийн цахимжилт явагдаж байгаатай холбогдуулан Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаа. Ингэсгээр цаашид “нэр данс зөрүүтэй” гэж аливаа гүйлгээ буцаагдахгүй болно гэсэн үг.

-Шийдэл: Нөхөн олголт энэ сарын 22-нд хийгдэнэ. Бид банкуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд хэрэв Та дээрх 54 мянган иргэний нэг бол бид удахгүй Тантай холбогдоно. Эсвэл энэ хугацаанд Та өөрөө дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудсанд засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргах хэрэгтэй" гэжээ.

ДЭМБ: Омикрон хувилбар урьд өмнө байгаагүйгээр хурдацтай тархаж байна
ДЭМБ: Омикрон хувилбар урьд өмнө байгаагүйгээр хурдацтай тархаж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.