Коронавирусийн омикрон хувилбар дэлхий даяар урьд өмнө байгаагүй хурдацтай тархаж байгаа талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагагаас анхаарууллаа.
Энэхүү хувилбарын тохиолдол дэлхийн 77 оронд батлагдаад байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейюс энэхүү хувилбарыг шийдвэрлэхэд хангалттай зүйл хийгдээгүй байгаад санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Тэрбээр "Бид энэ вирусийг дутуу үнэлж байгаагаа мэдэж авлаа. Хэдийгээр омикрон нь хүнд хэлбэрийн өвчин үүсгэхгүй байгаа ч хүн амын дунд хэт олон тохиолдол батлагдвал бэлтгэл багатай байгаа эрүүл мэндийн системийг дахин дарж болзошгүй" гэжээ.
Эх сурвалж: BBC