Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 335 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 191 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 138 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Дээрх тохиолдлуудын зургаа нь зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдол байгаа юм. Харин коронавируст халдварын улмаас нэг хүн нас барж, нийт нас баралтын тоо 1966 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1008
-Хүндэвтэр 1443
-Хүнд 289
-Нэн хүнд 52 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 4673 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2792 иргэн байна. Үүний 127 нь жирэмсэн, 547 хүүхэд байна.