Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр ОХУ-ыг зорино

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 12 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Оросын Холбооны Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Тодруулбал, тэрбээр өнөөдөр ОХУ-ыг зорих юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Мөн “Монгол Улс, Оросын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хамтарсан тунхаглал” гаргаж, зарим салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна.

Улаанбаатарт 15 хэм хүйтэн
Улаанбаатарт 15 хэм хүйтэн
 
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 цагийн дотор 78-аар нэмэгдэж, 1693-д хүрлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 24 цагийн дотор 78-аар нэмэгдэж, 1693-д хүрлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.