Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй алга болсон малчны цогцсыг олжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Зүүн-Өлзийт” гэдэг газарт тус сумын харьяат малчин А арванхоёрдугаар сарын 8-ны 01:00 цагийн орчим гэрээс гараад сураггүй болсон тухай мэдээллийг арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу тус аймгийн Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг арванхоёрдугаар сарын 13-ны өдрийн 09:00 цагаас 15:30 цаг хүртэл зохион байгуулсан байна. Ингэхдээ тус сумын Оч багийн “Энгэр-Өлзийт” гэдэг газраас 45 настай эрэгтэй А-ын цогцсыг олж, Галшар сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн аж.

Мөс цөмөрсний улмаас гурван иргэн амь насаа алджээ
Мөс цөмөрсний улмаас гурван иргэн амь насаа алджээ
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.