Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Ганбат: Оюутолгой төсөлд Л.Оюун-Эрдэний ЗГ санаачилгатай ажиллаж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

No description available.УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр (2021.12.13) мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат Оюутолгойн гэрээ хэлэлцээний талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Түүхий эд, зэсийн үнэ өндөр байгаа. Цаашид цахилгаан машин, техник технологийн дэвшлээс шалтгаалан зэсийн үнэ илүү өсөх магадлалтай. Үүний дагуу Монгол Улс энэ зах зээлд томоохон байр суурьтай оролцох боломж харагдаж байна.

Үе үеийн Засгийн газрууд энэ гэрээг сайжруулахын тулд ажиллаж ирсэн. Л.Оюун-Эрдэний Засгийн газар эл асуудалд санаачилгатай, сайн ажиллаж байна гэж харж байна. Зэсийн үнэ өндөр байгаа энэ үеийг тооцож, цаашид Оюутолгойн гэрээг ард иргэдэд өгөөжтэй болоосой гэсэн хүлээлттэй байгаа" гэв.

Б.Бат-Эрдэнэ: Олон Засгийн газар Оюутолгойн асуудлыг шийдэх гээд чадаагүй
Б.Бат-Эрдэнэ: Олон Засгийн газар Оюутолгойн асуудлыг шийдэх гээд чадаагүй
 
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө орсон цаснаар 82 тонн давс, 10 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.