УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр ШЕЗ-ийн даргаар Д.Зүмбэрэллхам сонгогдсон эл томилгооны талаар УИХ дахь АН-ын бүлгийн байр суурийг тодруулсан сэтгүүлчийн асуултад УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу ШЕЗ арван гишүүний бүрэлдэхүүнтэй болсон. Хэд хэдэн нөхцөл байдлаас шалтгаалан хуулийн өөрчлөлтүүд, ШЕЗ-ийн гишүүд томилогдож чадахгүй хугацаа алдсан. УИХ дээр МАН үнэмлэхүй олон. Шүүхийг хараат бус байлгах, хуулийн дагуу ажиллахад анхаарал хандуулснаар харьцангуй сайжирна гэх хүлээлт байгаа. Хуулийн дагуу томилогдсон гэж бодож байна" гэв.
“Д.Зүмбэрэллхам хуулийн дагуу томилогдсон“
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.