Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 338 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 213 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 124 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Мөн зөөвөрлөгдсөн нэг тохиолдол батлагдлаа. Харин коронавируст халдварын улмаас гурван хүн нас барж, нийт нас баралтын тоо 1953 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 1547
-Хүндэвтэр 1839
-Хүнд 434
-Нэн хүнд 78 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 7301 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 3898 иргэн байна. Үүний 160 нь жирэмсэн, 719 хүүхэд байна.