Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын ХЕХ-ны даргаар Б.Баярбаатарыг улираан сонголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд

МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар МАН-ын Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатарыг улираан сонголоо.

Ташрамд дурьдахад, Б.Баярбаатар нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1988-1998 онд Нийслэлийн 48-р дунд сургууль, 1998-2003, 2010-2013 онд “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр.

  • 2003-2004 онд УИХ-ын Тамгын газарт АБГББ хорооны даргын туслах
  • 2004-2006 онд УИХ-ын дэд даргын шадар туслах
  • 2006-2008 онд УИХ-ын даргын шадар туслах
  • 2008-2011 онд УИХ дахь Монгол Ардын Намын ахлах референт
  • 2011 оноос Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, Намын байгуулалтын хэлтэст улс төрийн ахлах ажилтан
  • Монгол Ардын Намын Бага хурлын гишүүний сонгуульт ажилтай
  • 2016-2020 онд Намын байгуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан
  • 2020 оны 09 дүгээр сарын 21-нд Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий хорооны даргаар сонгогдож байсан юм.
Дүүргүүдийн шуурхай штабыг чадавхижуулах зорилгоор сургалт, дадлагыг зохион байгуулна
Дүүргүүдийн шуурхай штабыг чадавхижуулах зорилгоор сургалт, дадлагыг зохион байгуулна
 
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Автобусны жолоочид 1000 төгрөг бэлнээр өгөөд, 500 төгрөгийн хариулт авч чадаагүй иргэн гомдол гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.