Авлигын эсрэг үндэсний чуулган-2021 өнөөдөр /2021.12.08/ болж байна. Энэ үеэр АТГ-ын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа "Авлигын гэмт хэрэг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны чанар сайжирч нийт шалгасан хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, 2007-2016 онд жилд дунджаар 200 орчим хэрэг шалгаж байсан бол сүүлийн гурван жилд дунджаар 1300 орчим хэрэг шалгаж байгаа нь 6.5 дахин өссөн үзүүлэлт юм.
Шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн хэргийн тоо болон нөхөн төлүүлэлтийн байдалд ч эрс өөрчлөлт гарч байна. Тухайлбал, 2019 онд 11.3 тэрбум, 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ" гэв.