Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Тогтохсүрэн: МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 58 секунд

МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, хурлыг тэргүүлэгч Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Их хурлаар долоон тогтоол хэлэлцэж баталлаа. МАН-ын дүрэмд орсон хоёр асуудлыг хэлье. Цахим харилцааг зохицуулсан гол асуудлуудыг бүлэг болгож, намын дүрэмд оруулсан. Сахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хэрхэн хариуцлага тооцох талаар намын дүрэмд тусгалаа.

Тухайлбал, МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзэнэ. Авлига албан тушаалын хэрэгт холбогдоод шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Иймээс авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар МАН дүрэмдээ шинэчлэл хийлээ" гэв.

Ж.Мягмар : Цэцэрлэгийн хүүхдээ зодож шийтгэсэн багшийн диплом хуурамч биш
Ж.Мягмар : Цэцэрлэгийн хүүхдээ зодож шийтгэсэн багшийн диплом хуурамч биш
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ