Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ДАРХАН: Гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг гурван сарын хугацаанд дулаан байранд байлгана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 50 секунд

May be an image of 2 people, people sitting and indoorДархан-Уул аймгийн хэмжээнд 2020 оны 4 дүгээр улирлын байдлаар 40 гаруй гэр оронгүй, тэнэмэл иргэд орц, хонгил, дулааны худагт амьдарч байна гэсэн судалгаа гарчээ. Тиймээс эдгээр гэр оронгүй зорилтот бүлгийн иргэдийг бүртгэлжүүлэх, нийгмийн амьдралд татан оролцуулах, түр байршуулах, халуун хоол цайгаар үйлчлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, амьжиргааны анхан шатны хэрэглээг хангах зорилгоор өнөөдрөөс эхлэн гурван сарын хугацаанд дулаан байранд байлгахаар болсон талаар тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Өнөөдөр /2021.12.07/ тус иргэдийг цуглуулан эрүүл мэндийн үзлэгт хамруулж коронавируст халдварын шинжилгээ авч дулаан байранд оруулсан байна.

Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг хилээр гарахыг хязгаарлажээ
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг хилээр гарахыг хязгаарлажээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.