МАН-ын 30 дугаар хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хурлыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ.
Тэрбээр "МАН-ын 30 дугаар их хурал гадаад, дотоод орчны онцлогтой цаг үед болж байна. Нэгдүгээрт, өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зууны шинэ сэргэлтийн бодлогоо дэвшүүлэх түүхэн тэгш ойн жил болж байна. Улс төр, эдийн засаг, нийгмийн шинэ бодлого дэвшүүлж, шинэчлэлүүдийг хэрэгжүүлж, шинэ зууны зан мөрөө тэгшитгэн засах түүхэн зорилтуудыг хэрэгжүүлэх хүндтэй цаг үед МАН-ын ээлжит их хурал болж байна.
Мөн ковидын үеийн хямралыг боломж болгон ашиглахаар дэлхийн улс орнууд өрсөлдөж, цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж байна. Цахим шилжилт эрчимтэй өргөжиж байна. Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох сахилга бат, ёс суртахуунтай хүмүүнлэг эрүүл нийгэм эрчимтэй хөгжлийг бүтээ хэмээн үүрэг даалгавар өгч МАН-д төрийн бүх эрх мэдлийг өглөө" гэв.