Соёлын яамны ивээл дор зохион байгуулагдаж буй “УЛААНБААТАР” олон улсын дүрслэх урлагийн хоёрдугаар наадмын хүрээнд хэд хэдэн ажлууд хийгдэж байгаагийн нэг нь залуу уран бүтээлч С.Цацралын “Сэтгэлийн чанадад” анхны бие даасан үзэсгэлэн 2021 оны 08-р сарын 20-30 ны өдрүүдэд Монгол арт галерейн үзэсгэлэнгийн 3-р танхимд дэлгэгдэх гэж байна. Тус фестиваль залуу уран бүтээлчдийг дэмжих, нийгэмд дүрслэх урлагийн нөлөөллийг нэмэгдүүлэн урлагийн боловсролд түлхэц үзүүлэх зорилготой.
Түүнчлэн олон улсын арт фестиваль, биенналь, триенналь, квадриналь-д уран бүтээлч, баг хамт олон залуу урлаг судлаачдыг оролцуулж бэлтгэх, туршлага соилцох, дүрслэх урлагийн салбарын хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна.
Уран бүтээлч С.Цацрал СУИС-ийн Дүрслэх урлагийн дээд сургуулийг Монгол зургийн зураач мэргэжлээр багш С.Ганзамын удирдлага дор сурч төгссөн ба “Монгол Зураг” нийгэмлэгийн гишүүн зураач юм. Энэхүү үзэсгэлэн нийт 18 бүтээлээс бүрдэх ба үзэсгэлэнгийн куратораар урлаг судлаач Б.Учрал ажиллаж байна.