БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, НМХГ, ЦУОШГ, “Таван Толгой Түлш” ХХК болон бусад холбогдох албаныхан агаарын чанарын мэдээллийг 7 хоног бүрийн даваа гарагт нэгдсэн байдлаар тогтмол хүргэхээр болсон. Энэ хүрээнд Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Орон нутгаас Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа 20 мянган өрхийн 60 мянган тонн сайжруулсан шахмал түлшний хэрэглээ жил бүрийн хэрэглээн дээр нэмэгдэж байна. Үүнээс үзэхэд гал түлж буй айл өрхийн тоо буурахгүй байна. Эдгээр шилжин ирж буй 20 мянган өрхийн машин болон орон нутгийн дугаартай ч нийслэлд зорчин явдаг авто тээврийн хэрэгслэлийн тоо манай Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нэмэгдүүлэхэд нөлөөлж буй нэг шалтгаан болж байна" гэлээ