Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“НМХГ, ХСОАБХЗГ-ын хэлтсийн дарга нар барилга хүлээж авах дүгнэлтийг гаргуулахын тулд 73 сая төгрөгийн хахууль авчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 21 секунд

НМХГ-ын Тамгын газрын дарга Б, Хотын стандарт орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын Барилга байгууламжийн хэлтсийн дарга Ж нарыг АТГ-аас хойшлуулшгүй ажиллагаа явуулан баривчилсан талаар бид мэдээлсэн.

Учир нь "Алтанбогд” орон сууцны хотхоны барилгын ажлын явц дутуу байхад тус барилгын ажлыг захиалагч "Эсү трейд" ХХК-ийн захирал С нь Барилгын ашиглалтад оруулах улсын комиссыг 80 хувьтай барилгыг хүлээлгэж өгөхөөр Эрдэнэбулгаар дамжуулан тус дарга нарт хахууль өгсөн байдаг.

Тэгвэл уг асуудалд АТГ-аас албан ёсоор тайлбар өглөө. Тодруулбал, "Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтан Б, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын албан тушаалтан Ж, иргэн Э нарт холбогдох хахуулийн үйлдлийг илрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4, 22.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр шалгаж байна.

Албан тушаалтан Б нь “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын дүгнэлтийг хурдан шуурхай гаргуулах үүднээс 2021 оны 11 дүгээр сард 2 удаагийн үйлдлээр нийт 73.000.000 төгрөгийн хахуулийг бэлэн болон бэлэн бусаар авсан гэх гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан Ж нь өөрийн албаны чиг үүрэгт хамааралгүй үйлдлээр “Барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулах комисс”-ын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд хахууль авсан, иргэн Э нь давуу байдал бий болгох зорилгоор Б, Ж нарт албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэх үргэлжилсэн үйлдлийг илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Авлигатай тэмцэх газраас хахуулийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа албан тушаалтан Б, Ж нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг прокурорын байгууллагад хүргүүллээ" хэмээжээ.

Л.Халтар: Авто замын боомт энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн өөдрөг бодлоор бэлтгэл ажлаа хийж байна
Л.Халтар: Авто замын боомт энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн өөдрөг бодлоор бэлтгэл ажлаа хийж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.