Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хоёр сартай нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан гэх дүгнэлт гарчээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 9 секунд

Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд хоёр сартай эмэгтэй хүүхэд нас барсан хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тухайн үед хоёр сартай нярай хүүхдийн хамрын зөөлөн эд ухагдаж, нүүр толгой хэсэгтээ олон тооны цэгэн шархтай нас барсан байсан бөгөөд урьдчилсан байдлаар хүүхдийг унтаж байх үед муур хамрын зөөлөн эдийг нь идсэний улмаас нас барсан гэж үзсэн байдаг.

Тэгвэл шинжээчдийн дүгнэлт гарч, нярай бүтэлтээс үүдэж амиа алдсан болохыг тогтоожээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Бүтэлтээс үүдэж амиа алдсан нь шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон. Гэхдээ шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэсэн юм.

Гэхдээ муур дээр нь суугаад нярай бүтэж амиа алдсан уу, эсвэл өөр ямар нэг шалтгаан байсан эсэх уу гэдгийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Иргэдийн интернет банк руу халдаж, тэрбум төгрөгийг залилсан иргэнийг АНУ-аас баривчилжээ
Иргэдийн интернет банк руу халдаж, тэрбум төгрөгийг залилсан иргэнийг АНУ-аас баривчилжээ
 
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Н.Тавинбэх болон түүний хамаарал бүхий этгээдүүдээс олон тооны үл хөдлөх, үнэт эдлэл хураан авчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.