Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 190 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 112 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 78 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 5 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1922 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 2377
-Хүндэвтэр 2815
-Хүнд 739
-Нэн хүнд 112 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 11736 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 6043 иргэн байна. Үүний 232 нь жирэмсэн, 1251 хүүхэд байна.