Нийслэлчүүдийн хүнсний хэрэгцээнд зориулан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг энэ сарын 25-наас арванхоёрдугаар сарын 2-ныг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болжээ. Өргөтгөсөн худалдааны үеэр орон нутгаас бэлтгэсэн, гарал үүсэл нь баталгаатай эрүүл малын мах, сүү, цагаан идээг борлуулахаас гадна шинэ ургацын улаанбуудайн гурил, цагаан будаа, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнийг бөөний үнээр худалдаалах юм байна.
Мөн "Монгол шуудан" компанийн хүргэлтийн үйлчилгээг ашиглан өвлийн идшээ орон нутгаас Төв цэнгэлдэх хүрээлэн хүртэл хүргүүлэн авах боломжтой ажээ.
“Өвлийн идэш” мах, сүү, цагаан идээний өргөтгөсөн худалдаа зохион байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.