Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 509 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 270 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 239 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас долоон хүн нас барж, нийт нас баралтын тоо 1867 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 3395
-Хүндэвтэр 3843
-Хүнд 1151
-Нэн хүнд 179 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 17967 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 8568 иргэн байна. Үүний 340 нь жирэмсэн, 1368 хүүхэд байна.