Казахстаны жүдо бөхийн багийн тамирчин Галбадрахын Отгонцэцэг спортын замналаа өндөрлөж, зодог тайлжээ. Энэ тухайгаа Урал хотод болсон улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр мэдэгдсэн талаар Olympic.kz мэдээллээ.
Г.Отгонцэцэгийн спортын замнал дахь хамгийн том ялалт 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртсэн явдал юм. Мөн жүдо бөхийн -48 килограммын жинд дэлхийн аваргаас хоёр удаа (2017, 2018) хүрэл медаль хүртсэн.
Мөн Азийн наадам (2018), Универсиад (2017)-д эхний гуравт багтаж, 2018 онд Ташкентад болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон юм.