Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Сандаг-Очир: Нэр, зураггүй хаягнаас бусдыг доромжилж, гүтгэж байгааг цагдаагийнхан илрүүлж чаддаг уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 17 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Энэ маш чухал хууль. Өнөөдөр цахим орчинд нэргүй зургүй хаягнаас бусдын нэр хүндэд халдах, доромжлох байдал хэрээс хэтэрсэн. Үүнийг цагдаагийн байгууллага илрүүлж чадаж байгаа юу. Гомдол хэр их ирдэг вэ. Илрүүлэх ямар ажиллагаа хийх вэ. Цагдаагийн байгууллага ажиллах хүчний нөөц бололцоо, хүн хүч, технологи хэр байгаа вэ. Бэлэн байна уу. Ер нь иймэрхүү төрлийн гомдлыг олж илрүүлсэн тохиолдол байна уу"

УИХ-ын гишүүн Н.Учрал "Кибер аюулгүй байдал нь манай улсын тулгамдсан асуудлын нэг юм. Хууль тогтоомжоо боловсронгүй болгоод Кибер аюулгүй байдлын Үндэсний тогтолцоогоо ойлгомжтой болгох хэрэгтэй байгаа юм. Одоогоор ТЕГ-ын дэргэдэх Мэдээллийн аюулгүй байдлын газар кибер халдлагуудыг бүртгэж аваад явж байна. Энэ хуулиар тус газрыг өргөтгөөд Үндэсний төв болгоно" хэмээлээ.

ЧУУЛГАН: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
ЧУУЛГАН: Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.