Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Төв талбайд үйл ажиллагаа зохиосон сайд, дарга нарт ч хариуцлага тооцоорой“

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 3 секунд

No description available.Өнөөдөр /2021.11.18/ Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд комедиан Д.Амартүвшинд холбогдох шүүх хурал болж түүнийг 500 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан талаар өмнө мэдээлсэн билээ. Шүүхийн шийдвэрийн талаар тэрбээр "Өнгөрөгч долдугаар сарын 26-нд хэргийн материалтай танилцаж, наймдугаар сарын эхээр шүүх хурал болсон. Хэргийн материалд авагдсан нотлох баримтууд нь шаардлага хангахгүй гэх үндэслэлээр шүүх хурал дахин 14 хоногоор хойшлогдсон. Шүүх хурлын товыг Даваа гарагт хэлсэн. Би хэргийн материалтай танилцаж амжаагүй учраас өнөөдөр шүүх хурал боллоо.

Шүүх хуралдаанд өмнөх шаардлага хангаагүй нотлох баримтууд нь бахь байдгаараа. Өөрөөр хэлбэл, шүүгчийн гаргасан захирамж хангагдаагүй байсан. Гэтэл өнөөдөр нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэн шүүхээс Зөрчлийн хэргээр 500 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа. Би хуулиа дагана. Гэтэл цар тахлын улбар шар дэглэмийн үед хэдэн мянган хүнийг нэг дор цуглуулж, "махан овоо" босгосон эрх мэдэлтнүүдэд арга хэмжээ тооцсон уу. Надтай хариуцлага тооцож байгаа шигээ тэр хүмүүст хариуцлага тооцох уу гэдгийг би асуумаар байна. Сайд дарга нар хэдэн мянган хүн цуглуулж болдог харин бид нарыг хуулиар далайлгаж, торгож шийтгэдэг ийм нөхцөл байдал байна.

Нотлох баримтын шаардлага хангахгүй баримтаар торгох шийдвэр гарсан учраас давж заалдана гэж бодож байна. Шүүхээс үзэл бодлоо илэрхийлсний төлөө торгох шийдвэр гарлаа. Төв талбайд үйл ажиллагаа зохиосон сайд дарга нартаа хариуцлага тооцоорой. Үүний төлөө явна" гэв.

Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурлыг хойшлуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.