Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын солбилцлын цэгийг харилцан хүлээн зөвшөөрнө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 10 секунд

No description available.Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.11.17/ боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гадаад хэргийн дэд сайд Б.Мөнхжин "Монгол Улсын Засгийн газар экспортыг нэмэгдүүлэхэд боомтын гарцыг сайжруулах, төрөлжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа. Тэр дундаа, Ганцмод, Гашуунсухайтын боомт нь тэргүүлэх ач холбогдолтой боомт юм.

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар БНХАУ, Монгол Улс хоёрын хооронд төмөр замын огтлолцолын цэгийг ноотоор солилцуулах асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэлээ. Өнгөрсөн долоо хоног буюу 11 дүгээр сарын 12-нд Ганцмод, Гашуунсухайт боомтын хилийн цэг дээр төмөр замын огтлолцолын цэг байгааг хоёр улсын гадаад харилцааны яам буюу Засгийн газар ноотоор солилцох төслөө ирүүлсэн. Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар БНХАУ-ын талаас тавьсан төслийг зөвшөөрөх, гарын үсэг зурах эрхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгаснаар эрх зүйн орчин нь нээгдэж байна гэсэн үг.

Хоёр улс Засгийн газрын төвшинд огтлолцлын цэгээ тохирсон гэсэн үг. Ингэснээр хоёр ААН буюу China Energy, Монголын талаас Тавантолгой төмөр зам компани нь хэрхэн үүнийг зохион байгуулах, ямар байгууламжууд барих зэрэгт анхаарал хандуулж ажиллана гэсэн үг" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "7-8 жилийн турш шийдэлдэлгүй ирсэн Гашуунсухайт Ганцмод боомтын улсын хилээр дайран өнгөрөх төмөр замын солбилцлын цэгийг харилцан хүлээн зөвшөөрөх ноот бичгийг манайхаас БНХАУ-ын тал руу явуулахаар шийдвэрлэлээ. БНХАУ-ын талаас ноот бичиг ирсэн. Манайхаас ноот бичгийг явуулснаар энэхүү гэрээ хэлэлцээр амжилттай дуусч байгаа юм. Ингэснээр бидний барьж байгуулсан Тавантолгой, Гашуунсухайт боомтын төмөр замын эдийн засгийн эргэлтэд оруулах боломж нээгдэж байна гэсэн үг" гэлээ.

Б.Жавхлан: Гашуунсухайтын боомт дахь нүүрс тээврийн асуудал эмх цэгцэндээ орж байна
Б.Жавхлан: Гашуунсухайтын боомт дахь нүүрс тээврийн асуудал эмх цэгцэндээ орж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.