Дуучин С.Зоригт энэ сарын 10-ны өдөр Замын хөдөлгөөний дүрэм зөрчин машинаа явган хүний зам дээр байрлуулсан шалтгаанаар түүний машиныг түр саатуулах хашаанд байршуулсан. Гэтэл дуучин С.Зоригт автомашинаа эргүүлэн авахдаа тус журмын хашаанд үүрэг гүйцэтгэж байсан ажилтныг гутаан доромжилж буй бичлэг цахим орчинд цацагдсан.
Уг үйлдлийг нь Ачигч автомашинуудын нэгдсэн холбооноос тухайн ажилтныг эрхэлж буй ажил мэргэжлээр ялгаварлан гадуурхан гутаан доромжилсон хэмээн үзэж уучлалт гуйхыг шаарджээ.