Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд өртөөнд Тяньжинаас 141 чингэлэг хүлээн авчээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өнгөрсөн Ням гариг буюу 11 дүгээр сарын 14-нд Замын-Үүд өртөөнд Тяньжин боомтоос импортын гурван галт тэргээр 141 чингэлэг хүлээн авчээ.

Тяньжин боомтоос 11 дүгээр сард нийт 32 галт тэрэг 1828 импортын чингэлэг хүлээн аваад байгаа аж. Эдгээр чингэлгийг ачааны төрлөөр нь ангилбал 16 эм, эмийн бүтээгдэхүүн, 264 хүнсний ачаа, 1548 бусад ачаа юм.

Ташрамд дурьдахад, Гашуунсухайт боомтоор өнгөрөгч Баасан гаригт /2021.11.12/ 523 тээврийн хэрэгсэл гарснаас 513 нь нүүрс, 9 тээврийн хэрэгсэл бараа материал экспортолжээ. Түүнчлэн БНХАУ-ын тал руу 30 автобус 513 жолооч шинжилгээнд хамрагдан нэвтэрчээ.

“Ц.Элбэгдорж УДШ-ийн Ерөнхий шүүгчийг хоёр ч удаа хууль зөрчин, Үндсэн хууль өөрчлүүлэн байж томилж байсан“
“Ц.Элбэгдорж УДШ-ийн Ерөнхий шүүгчийг хоёр ч удаа хууль зөрчин, Үндсэн хууль өөрчлүүлэн байж томилж байсан“
 
Л.Пүрэвжав харцагын нэрэмжит барилдаан ням гарагт болно
Л.Пүрэвжав харцагын нэрэмжит барилдаан ням гарагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.