Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Алтанхуяг: С.Бямбацогтоо, чамд байнгын хорооны дарга л хаваасаг, бараг ахадчихсан шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол зохион байгуулж байна. Тодруулбал, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийн мэдээллийг сонсож байна.

Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Шүүхийн сахилгын хороонд нэр дэвшигчдийг ямар учиртай хүмүүсийг оруулж ирсэн талаар асуулт асууж, шүүмжлэв. Уг асуултад ХЗБХ-ны дарга С.Бямбацогт хариу тайлбар өгөв. Үүнд бухимдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Таныг шүүмжлээгүй байхад та баахан хариу тайлбар өгөх юм. Ер нь С.Бямбацогтоо хийдэг зүйлээ л хийе. Байнгын хорооны дарга чамд хаваасаг. Бараг ахадчихсан юм байхгүй юу. Тэгэхэд дахиад эд нарыг шалгаруулдаг комиссын дарга болно гэх юм. Илүү шунал хүнийг дандаа алдаг юм шүү" гэлээ.

Хоёр ломбарднаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ
Хоёр ломбарднаас их хэмжээний эд зүйл хулгайлсан хэрэг гарчээ
 
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Шөнөдөө -3 градус хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.