Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймгийн малчин Ч.Түмэннаст Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Айлтгал“ өргөн барилаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

Говь-Алтай аймгийн  Шарга сумын Баянгол багийн Сумын сайн малчин Чойжилын Түмэннастын  “Төхөм тунгалагийн хүрэн” үүлдрийн тэмээн сүргийн хүрэн ингэ нь 03 дугаар сарын 11-ний өдөр 4  дэх удаагаа ботголж эр, охин ихэр ботго төрсөн билээ.

Ингэ ботголсон тухай “Айлтгал”-ыг Монгол Улсын Засгийн газрын тэргүүн,  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр өргөн барилаа.

Монголчууд эрт дээр үеэс ингэ ихэрлэх нь Төрийн ажил тэгшрэх, сайн цагийн эхлэл эр, охин хоёр ботго төрсөн нь мал сүрэг, тэр тусмаа таван эрдэнийн сүр, тэнэгэр говийн эзэн тэмээн сүрэг өсөн үржихийн бэлгэдэл хэмээн дээдэлж ирсэн уламжлалтай.

Айлтгал гардуулах үеэр аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Ганбат аймгийн хаваржилт, мал төллөлт, нийгэм, эдийн засгийн болон бусад асуудлаар мэдээлэл хийсэн бол  Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Алтай нутгийн нийт зон олонд хандан мэндчилгээ дэвшүүлээд тодорхой үүрэг, чиглэл өгч ажлын амжилт хүслээ.

Говь-Алтай аймагт дахин 3,9-4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Говь-Алтай аймагт дахин 3,9-4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
 
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
ФОТО: 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.