Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Говь-Алтай аймагт дахин 3,9-4,1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 47 секунд


Гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Тонхил, Бигэр сумдад 3,9-4,1 магнитудын хүчтэй гурван удаагийн газар хөдлөлт болжээ.

Тухайлбалт, Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн “Хатавчийн-Ам” гэдэг газар гуравдугаар сарын 26-ны өдрийн 18:31 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Тамгын газрын дарга М.Хүүхнээгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлэв.

Мөн Говь-Алтай аймгийн Бигэр сумын Мянгаа багийн “Ногоон шанд” гэдэг газар гуравдугаар сарын 27-ны өдрийн 03:25 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлэл ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Ж.Лхаасүрэнгээс тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Бөөн чулуут” гэдэг газар гуравдугаар сарын 27-ны өдрийн 04:46 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 05:00 цагт цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онгцой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг дарга Р.Даваадоржоос тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв. 


Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг хэрхэн зөв хийх вэ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.