УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулж байна.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "АН-ын бүлгийн хурлаар хоёр асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг авч хэлэлцлээ. Хоёрдугаарт, Жасгаал цуглаан хийх журмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар хүний эрхийн талаар сонсгол явуулах талаар ярилцлаа.
АН-ын бүлэг Мөнгөний бодлого болон ирэх жилийн төсвийн талаар дүгнэлт хийсэн. Койны асуудлыг бид яриад байгаа. Өнгөрсөн УИХ-ыг ээлжит хурал хийнэ үү хэмээн хэлж байсан. Албан тоогоор 2 их наяд төгрөг, албан бусаар 8 их наяд төгрөг койнд орсон явж байна. Энэ бол Монголын ард түмний мөнгө. Гэхдээ үүнийг хянаж, зохицуулах хуулийг яаралтай батлах шаардлагатай байна. Хэрэв хуулиа батлахгүй бол олон нийтэд анхааруулга өгөх хэрэгтэй.
Даатгалын хуулийн хувьд хэдийгээр бид хувийн хэвшлийг дэмждэг ч даатгалын салбарт ажиллаж байгаа 17 байгууллага шаардлагын хэмжээнд хүрэхгүй ажиллаж байна. Хууль, эрх зүйн орчныг сайжруулах ёстой. Мөн хувийн хэвшлийг дэмжиж байгаа эсэр Засгийн газрын байр суурь ойлгомжгүй байна. Олонхын бүлэг албан журмын даатгалаа аваад нэг мөр аваад явсан шиг явж чадах үгүй байр сууриа тодорхой болго.
Жасгаал цуглаан хийх журмын тухай хуулийн хувьд Үндсэн хууль болон ОУ-тай хийсэн гэрээ конвенцтэй нийцэхгүй байна. Энэ хууль энэ маягаараа даамжраад яваад байвал хууль сахиулагчид буюу цагдаа иргэдийн хооронд мөргөлдөөн үүсэх нөхцөл байдал бий болж байна" гэв.