Нийгмийн цахим сүлжээнд "Назир" рестораны үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн асуудал дэгдээд байгаа билээ. Тухайлбал тус рестонараар үйлчлүүлсэн иргэн Б.Даваа өөрийн цахим хаягтаа насанд хүрээгүй байж болзошгүй гэх эмэгтэйн зургийг оруулсан нь олны шүүмжлэлд өртөж байгаа юм. Үүнтэй холбогдуулан бид тус рестораны захиралтай холбогдож, бодит нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Цахим орчин танай ресторантай холбоотой сөрөг мэдээлэл ихээр гарч байна. Зураг даруулсан зөөгч эмэгтэй насанд хүрсэн үү?
-Насанд хүрсэн, нөхөртэй, гэр бүлтэй хүн. Би ажилтантайгаа ярилцахад эмзэглээгүй гэж байна. Бид өнөөдрийн байдлаар зөөгч нараа хар цамцаар ижилсүүлсэн. Үйлчлүүлэгчдээсээ албан ёсоор хүлцэл өчиж байна.
-Энэ постыг рестораны маркетинг хийх зорилгоор албаар гаргасан хэмээн зарим иргэд үзэж байна. Энэ үнэн үү?
-Яалаа гэж. Үнэхээр санаандгүй зүйл боллоо. Бид нээлтээ хийгээд дөрөв л хонож байгаа юм. Албан ёсны зөвшөөрөл, бүх бичиг баримт хуулийн дагуу. Энэхүү алдааг би өөрөөсөө хайж байна. Ажилтнуудын хувцаслалтад хяналт бага тавьсан учраас ийм зүйл боллоо.
-Иргэн Б.Даваагийн цахим хаягтаа оруулсан зургаас үүдэн том асуудал үүссэн. Тэр хүнтэй холбогдож, эмэгтэйн зургийг устгуулах уу?
-Бид яг одоо хамт байна. Б.Даваа бид хоёроо нэгнээ таньдаг хүмүүс. Манай ажилтантай хамт авахуулсан зургаа устгасан. Бусад зургуудаа ч мөн устгаж байна.