Түлхүүр мэдээлэл:
- Хойд Солонгос улс хувийн шугамаар "Олон улсын холбоодоос" тусламж хүсчээ.
- Тус улсад байгаа Ковид-19-ийн оношлуурын тоо хангалтгүй тул тусламж хүссэн гэж эх сурвалж мэдээлжээ.
- Одоогоор БНАСАУ-д хамгийн багадаа 590 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.
БНАСАУ-ын удирдагчид "Ковид-19"-ийн шинжилгээнд олон хүнийг хамруулахын тулд өнгөрсөн долоо хоногт хувийн шугамаар “Олон улсын холбоодоос” тусламж хүссэн байна. Энэ талаар “Financial Times” сонин уламжилжээ. Хэдийгээр БНСАУ-д Ковид-19-ийн оношлуур байгаа бөгөөд тэд хэрхэн ашиглахыг мэдэж байгаа ч тооны хувьд хангалтгүй байгаатай холбоотойгоор энэ тал дээр тусламж хүссэн” гэж тус сонины эх сурвалж хэлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Умард Солонгост хамгийн багадаа 590 хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулсан байна. Эдгээр хүмүүс бүгд нэгдүгээр сард гадаадаас БНАСАУ-д ирсэн бөгөөд шинжилгээний хариу нь халдваргүй гарсан аж.
Дэвсгэр мэдээлэл: БНАСАУ-ын төрийн хэвлэлүүдэд мэдээлж байгаагаар тус улсад 10 мянга орчим хүнийг тусгаарлажээ. Мөн тэд хэдийгээр "Ковид-19"-ийн халдварын тохиолдол Умард Солонгост албан ёсоор бүртгэгдээгүй гэж мэдээлж байгаа ч мэргэжилтнүүд энэ мэдээлэлд эргэлзэж байгаа юм.