НЭМГ-ын дарга Б.Бямбадорж цаг үеийн асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр "Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 7 мянга орчим хүн ажиллаж байна. Үндсэн тусламж үйлчилгээнээс гадна ковидын хариу арга хэмжээний тусламж үйлчилгээ, хэвтэн эмчлүүлэх бүхий л үйл ажиллагаанд ажиллаж байна. Бид энэ байдлаас салахын тулд Нийслэлийн Засаг даргын зөвлөлд 9 хүний бүрэлдэхүүнтэй ковидын түр хэлтсийг байгуулах саналыг оруулж, батлуулсан боловч цалингийн сан нэмэгдээгүйн улмаас нэмж хүн авч ажиллуулж чадахгүй байна.
Ковидын цар тахалтай тэмцэн ажиллаж буй энэ үед зохистой бус тохиолдлууд гарч байна. Тухайлбал, ажлын байранд архидан согтуурах асуудал гарсантай холбогдуулан гурван хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажлын байран дээр хариуцлага алдсан тохиолдолд арга хэмжээг авч ажиллахгүй бол энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдал, чанар, аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй" гэлээ.