Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хаан банкны 60 хувийг хэн авч буйг асуутал дотоодын хүмүүс надруу дайрч байгааг гайхаж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар Хаан банкны 60 хувийг гадны хөрөнгө оруулагчид худалдаж байгаа гэх мэдээллээр тайлбар өглөө.

Тэрбээр "Японы хөрөнгө оруулагчийн зарж байгаа Хаан банкны 60 хувийг худалдан авч буй эцсийн эзэмшигчийг тодоройлох үүрэг нь Монголбанкинд бий. Үүний дараагаар мөнгөний эх үүсвэр нь цэвэр, эсэхийг нягтлах ёстой. Эцсийн хэрэглэгч нь гадаадын банк эсвэл хөрөнгө оруулагч иргэн байгаад тухайн мөнгө нь хууль ёсны дагуу татвараа төлсөн мөнгө болохыг тогтоогоод худалдвал зөв. Иймэрхүү зүйлийг улстөрчид мэдсээр байж зогсоохгүй бол Монгол Улс дахин саарал жагсаалтад орох том эрсдэл үүснэ. Надад гадаадууд авч байгаа гэж л гэж ойлгуулсан. Монгол Улс долоон булчирхайгаа тоочиж байж саарал жагсаалтаас гарч байсан. Энэ асуудлыг мэдсэн ч мэдээгүй мэт өнгөрүүлбэл бид саарал жагсаалтад орно.

Хаан банкны 60 хувийг хэн авч байгаа вэ гэж асуухад дотоодын хүмүүс надруу дайрч байгааг гайхаж байна" гэв.

Цахим визээр Монголд нэвтэрсэн анхны жуулчин БНСУ-ын иргэн байжээ
Цахим визээр Монголд нэвтэрсэн анхны жуулчин БНСУ-ын иргэн байжээ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.