Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 789 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 625 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 164 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Харин коронавируст халдварын улмаас 12 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1736 боллоо.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
-Хөнгөн 5906
-Хүндэвтэр 5576
-Хүнд 1485
-Нэн хүнд 281 байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 37,131 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 13,248 иргэн байна. Үүний 636 нь жирэмсэн, 2640 хүүхэд байна.