Буянт-Ухаа хотхоны … байрны шатан дээр өлгийтэй хүүхэд орхисныг оршин суугч цагдаад мэдэгдсэнээр хүүхдийг ЭХЭМҮТ-д хүлээлгэн өгчээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эхийг нь тогтоох ажиллагаа хийгдэж байна" гэсэн юм.
Дуудлага өчигдөр 19.00 цагийн үед цагдаагийн байгууллагад иржээ.
Эх сурвалжийн мэдээлснээр 20 орчим хоногтой эрэгтэй хүүхэд байсан аж. Хүүхэд өдгөө ЭХЭМҮТ-д аюулгүй байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байна.