Энэ сарын 5-нд буюу өнгөрсөн баасан гаригт Африкийн Сьерра Леоне улсын нийслэл Фритаун хотод шатахуун тээвэрлэгч автомашин ачааны автомашинтай мөргөлдсөнөөс томоохон дэлбэрэлт болжээ. Дэлбэрэлтийн улмаас 99 хүний амь үрэгдэж, 100 гаруй хүн түлэгдэж, шархадсан байна.
Осолдсон автомашинаас асгарах шатахуунаас савлаж авах гэж олон хүн цугларсан үед дэлбэрэлт болсон нь олон хүний амь үрэгдэх шалтгаан болсон гэж гадаадын хэвлэлүүд мэдээлж байна.
Сануулахад, 2019 онд зүүн Танзанид шатахуун тээвэрлэгч дэлбэрэх үеэр 85 хүн, 2018 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Ард Улсад болсон ижил төстэй ослын үеэр 50 орчим хүн амь үрэгдэж байжээ.