УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар энэ долоо хоногт болсон чуулганы хуралдааны үеэр Хаан банкны хувьчлалын асуудлыг хөндсөн.
Тэрбээр "Монголын банкны хувьцааг авч байгаа мөнгө цэвэр мөнгө үү, бохир мөнгө үү гэдгийг зайлшгүй нягталж үзэх ёстой. Энэ ажил эцсийн эзэмшигч тодроогүй байхад түрүүлж тодрохгүй л байх. Хэрвээ энэ арилжаа наймаанд монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй" гэсэн юм.
Харин өчигдөр Асашёрюү Д.Дагвадорж учир бүтүүлэг постуудыг өөрийн цахим хуудастаа бичсэн ба үүнийг Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар Хаан банкны хувьчлалын асуудалтай холбоотой постууд гэж үзжээ.
Өчигдөр Асашюру Увсын п.., дөрвөд, ална гэж. Би ХААН банкны 60%-г хэн авав? Цэвэр мөнгө үү? гэж асуусан. Нөгөө “юун гуя” гэдэг шиг үсрээд гараад ирэв үү👍. Удахгүй бусад нь гараад ирнэ. Нүүрс, ТЗ-н хулгайчид, төрийн өмч, хөрөнгө, сангуудын тонуулчдаар доромжлуулна гэж байхгүй шүү pic.twitter.com/PzvlYvuVbO
— Khurelbaatar Chimed (@KhurelbaatarCh) November 6, 2021