Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

21 аймагт зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 43 секунд

Найман сарын сүүлээр бэлчээрийн даацын дүн, судалгаа гардаг. Тус судалгаагаар нийт бэлчээрийн 30 гаруй хувьд нь өвс тэжээлийн дутагдал үүсэхээр гарсан. Улсын онцгой комиссын Шуурхай бүлэг Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгуудад ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээ хийжээ. Түүнчлэн ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийг удирдлагын газар (ГЭУГ)-ын дарга, хурандаа Д.Баасансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Төв, Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгуудад цахимаар зудын эрсдэлийн үнэлгээ зохион байгуулсан аж.

Энэ зун ихэнх нутагт хур тунадас олон жилийн дунджаас ахиу, агаарын температур дунджийн орчим буюу дунджаас дулаан байсан нь бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлж, ихэнх нутгаар зуншлага сайн байв. Иймээс зудын эрсдэлийн үнэлгээгээр Өмнөговь, Завхан, Дундговь, Говь-Алтай, Архангай, Төв, Дорноговь, Ховд, Сүхбаатар, Сэлэнгэ, Говьсүмбэр аймгууд “ДУНД”, бусад аймгууд “БАГА” эрсдэлтэй дүгнэгдсэн байна. Нийт 21 аймагт хийсэн зудын эрсдэлийн үнэлгээг УОК-ын ээлжит хуралдаанд танилцуулах аж.

10 сарын 10-ны өдрийн урьдчилсан дүнгээр манай улсын бэлчээрт 83.3 сая толгой мал байна. Үүнээс 66.6 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Харин 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа юм.

ЭМЯ: 940 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа
ЭМЯ: 940 тохиолдол батлагдаж, 9 хүн нас барлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.