Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монгол бахархлын өдөр“-ийн барилдаанд Монгол улсын гарьд Ө.Бат-Орших хоёр дахь удаагаа түрүүллээ

Ангилал
Нийгэм Спорт
Огноо
Унших
1 минут 58 секунд

17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх төмөр үхэр жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн, Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд улсын гарьд Ө.Бат-Орших, улсын заан М.Бадарч, улсын харцага Т.Баасанхүү, О.Хангай, Б.Одгэрэл, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ Б.Зоригтбаатар, улсын начин Ч.Батчулуун, Б.Орхонбаяр нарын бөхчүүд зодоглосон.

Улсын гарьд Ө.Бат-Орших найм даван түрүүлснээр "Монгол бахархлын өдөр"-ийн барилдаанд хоёр дахь удаагаа тэргүүн бөхөөр тодорлоо. Үзүүр бөхөөр улсын харцага О.Хангай гурав, тавын даваанд улсын харцага Б.Зоригтбаатар, улсын начин Б.Орхонбаяр нарыг амлан барилдлаа. Их шөвөгт улсын заан М.Бадарч, өсөх идэр начин Ч.Батчулуун нар шалгарсан. Харин дунд шөвгийн наймд улсын харцага Б.Одгэрэл, улсын начин Б.Орхонбаяр, улсын начин Д.Хүдэрбулга, аймгийн аварга М.Еркебулан нар үлдсэн.

УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав, дэд тэргүүн, улсын аварга О.Балжинням, гүйцэтгэх захирал, улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Д.Мягмар, улсын начин Ц.Дуламсүрэн нарын зочид барилдааныг үзлээ.

Өчигдөр Үндэсний спортын 14 холбоо нэгдэн "Монголын Үндэсний Спортын Хороо"-г шинэчлэн байгуулсан билээ. Тэргүүлэгчдийн нэгдсэн хурлаар "Монголын Үндэсний Спортын Хороо"-ны Ерөнхийлөгчөөр МҮБХ-ны Тэргүүн Монгол улсын заан Ц.Магалжавыг 100 хувийн саналаар сонгосон. Өнөөдрийн барилдааны үеэр "Монголын Үндэсний Спортын Хороо"-ны тамгыг албан ёсоор ерөнхийлөгчөөр сонгогдсон МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжавт гардуулан өглөө.

Монголоос Эрээнд тээвэрлэгдэн очсон бараанаас коронавирус илэрчээ
Монголоос Эрээнд тээвэрлэгдэн очсон бараанаас коронавирус илэрчээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.