БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Эрээн хотод Монгол Улсаас тээвэрлэгдэн ирсэн бараа бүтээгдэхүүнээс коронавирус илэрсэн гэж тус хотын Эрүүл мэндийн газар мэдээлжээ.
Тодруулбал, Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлын хэсэгт таван оршин суугч Монголоос худалдан авсан бараагаа хүлээн авсан талаараа мэдэгдэж, улмаар нуклейн хүчлийн шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарчээ.
Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газар коронавирусний халдвар зөөвөрлөгдөн ирэхээс урьдчилан сэргийлэхийн тулд халдварын эрсдэл өндөр орнуудаас бараа бүтээгдэхүүн худалдан авахаа зогсоохыг оршин суугчдадаа уриалсан байна.
Мөн халдварын эрсдэл өндөр орнуудаас есдүгээр сарын 15-наас хойш хүлээн авсан бараа бүтээгдэхүүнүүдээ холбогдох албаны төлөөлөгчдөд мэдүүлэн зохих журмын дагуу устгуулахыг уриалжээ.
Өвөр Монголд "COVID-19" халдвар өнгөрсөн сараас тархаж эхэлснээс хойш дотоодод халдварласан нийт 163 тохиолдол илэрсний 14 нь Эрээн хотод, 144 нь Хятад-Монголын хилийн Эзнээ хошуунд бүртгэгдсэн байна.