Панамд "Squid game" киноны сэдэвт Halloween үдэшлэгийн үеэр найман хүн амиа алджээ. Санта-Ана орчмын боулингийн газар тус үдэшлэг болсон аж.
Үдэшлэгийг зохион байгуулагчид тайзан дээрээс үг хэлж байтал гэнэт буун дуу гарч, зэвсэгтэй этгээдүүд буудалцжээ.
Орон нутгийн "Лос Галактикос" бүлэглэлийн гишүүн хамгийн анх гал нээж хүмүүс рүү буудаж эхэлсэн талаар гэрчүүд мэдээлжээ. Хамгийн түрүүнд гал нээсэн этгээд хэргийн газар нас барсан ба дөрвөн хүн эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас баржээ. Нийт найман хүн амиа алдсан гурвынх нь цогцсыг ойролцоох хогийн цэгээс олсон байна.
Энэ бол Halloween баярын үеэр гарсан халдлагын цор ганц тохиолдол биш юм.
Америк даяар Техас, Иллинойс зэрэг мужуудад хэд хэдэн буудалцаан болж, Японы Токио хотод нэгэн этгээд Жокерын хувцас өмсөн хэд хэдэн хүнийг хутгалж, галт тэргэнд гал тавьсан билээ.