Сангийн сайд Б.Жавхлан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Төр, хувийн хэвшлийг шинэ шатанд гаргана. Энэ тал дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай шинэ хуулийг Сангийн яаман дээр боловсруулж байгаа. Удахгүй УИХ-д өргөн барина.
Концессын хуулийг энэхүү шинэ хуулиар хална гэж төлөвлөж байгаа. Концессын тухай хууль төр, хувийн хэвшлийн түншлэлийн байж болох, олон улсад зөвшөөрөгдсөн олон практикийн зөвхөн нэг нь.
Дээрээс нь төсөвт их дарамттай, уг хуулийг буруу ашигладаг. Тиймээс цаашид Концессын хуулийг зогсоогоод төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 30 орчим чиглэлээр хамтарч ажиллах боломжийг бий болгоно. Зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр биш эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал гээд бүхий л салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр хамтарч ажиллах боломжийг хуулиар бий болгоно гэж харж байгаа" гэлээ.