Европ тивд шинэ коронавирусийн тахлын хоёр дахь том төв болоод байгаа Испани улсад өчигдөр 24 цагийн дотор 738 өвчтөн нас барснаар нийт эндэгдлийн тоо нь 3,434 хүрсэн байна. Ингэснээр тус улс нийт эндэгдлийн тоогоор Хятад улсыг ардаа орхиж, зөвхөн Италийн дараа орж байгаа юм. Харин бүртгэгдсэн нийт халдварын тоо 47,610 хүрсэн нь Хятад, Итали, АНУ-ын дараа дэлхийд дөрөвт бичигдэх муу үзүүлэлт болж байна.
Ковид-19 халдварын тархалтыг зогсоохын тулд Испани улсын иргэд 11 дэх өдрөө хөл хорионы дэглэмд байгаа юм.
Мөн тус улсын засгийн газрын шадар сайд Кармен Калво коронавирусийн халдвартай нь тогтоогдож, даваа гарагаас хойш эмнэлэгт эмчлүүлж байгаа аж. Түүнээс гадна өөр хоёр сайд болон ерөнхий сайд Педро Санчезийн гэргий халдвар аваад байна.
Эх сурвалж: AFP