Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зорилтот бүлгийн хүүхдүүдэд тусламж үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд


Ковид-19 цар тахалаас үүдэн хөл хорионд байгаа бага насны хүүхдүүдийн гэр бүлийн нөхцөл байдлыг үнэлэх түргэвчилсэн судалгааг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран 2020 оны 2 дугаар сарын 17-21-ны өдрүүдэд зохион байгуулж 24 цагийн цэцэрлэгийн 1700 хүүхдийг хамруулжээ.

Судалгаагаар 2-5 насны нийт хүүхдийн 17.1 хувь нь хоол тэжээлийн, 14.2 хувь нь хамгааллын, 25.8 хувь нь аюулгүй байдлын дунд буюу өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгджээ. Нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн зорилтот бүлгийн 1150 хүүхэд, тэдний гэр бүлд коронавирусээс хамгаалах “Цэвэр гар” аяныг БСШУСЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарын хөгжлийн агентлаг, Солонгосын Хүүхдийн сан, ПИН ТББ хамтран зохион байгуулсан байна.


Аяны хүрээнд нийслэлийн 5 дүүргийн 81 цэцэрлэгийн 1150 хүүхдийн гэр бүлд хоол хүнс /баяжуулсан гурил, будаа, элсэн чихэр , ургамлын тос, хүүхдийн будаа /, эрүүл ахуй /шүдний оо, шүдний сойз, гарын саван, угаалгын саван г.м /, боловсролын / эвлүүлдэг тоглоом, буддаг ном, өнгийн харандаа, зургийн дэвтэр, харандаа / багцыг тусламж болгон бэлтгэж, ПИН ТББ, Дэлхийн зөн ОУБ, Нийслэлийн цэцэрлэгүүдийн зарим албан хаагч, Улаан загалмайн сайн дурын ажилтнуудын тусламжтайгаар хүргэжээ.

Эх сурвалж: Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам

Макдональдс коронавирусээс үүдэн алдарт бэлгэ тэмдгээ өөрчиллөө
Макдональдс коронавирусээс үүдэн алдарт бэлгэ тэмдгээ өөрчиллөө
 
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
НИТХ-ын хуралдаан өнөөдөр үргэлжилж, нийслэлийн төсвийг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.