УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцууллаа. Хууль санаачлагч УИХ-ын Т.Доржханд үг хэллээ.
Тэрбээр "УИХ-ын гишүүн олон улсын байгууллагад ажиллах хэрэгтэй. ОУ-ын байгууллагуудтай холбоо үүсгэх боломж энэ хуулиар нээгдэж байгаа. Тиймээс УИХ-ын гишүүд үүнийг боломж гэж харан ашиглах хэрэгтэй. Харин УИХ-ын гишүүн ТББ удирддаг байхыг хуулиараа зохицуулж болиулах хэрэгтэй" гэлээ.