Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн тэргүүлэх халдвар судлаач эрдэмтэн коронавирусээр өвчилжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 34 секунд

Дэлхийн тэргүүлэх халдвар судлалын мэргэжилтнүүдийн нэг, АНУ-ын Колумбийн их сургуулийн халдвар, дархлаа судлалын төвийн захирал Ян Липкин коронавирусийн халдвар авснаа зарлажээ. Тэрээр өчигдөр орой Fox Business News хөтөлбөрт зайнаас холбогдож оролцохдоо өөрийгөө коронавирусийн халдвар авсныг мэдээлсэн байна.

Липкин 2011 онд бүтээсэн үхлийн аюултай нууцлаг вирусийн тухай “Contagion” уран сайхны кинонд анагаах ухааны зөвлөхөөр ажиллаж байсан юм. Тэрээр, “Хэрвээ энэ вирус надад халдаж байгаа бол өөр бусад хэнд ч халдах боломжтой гэсэн үг. Энэ бол та бүхэнд өгөх миний анхааруулга юм” гэжээ.

 

Харин тэрээр хаана, хэзээ халдвар авснаа хэлэхээс татгалзаж, “Энэ тийм чухал биш. Өнөөдөр энэ вирус Америк даяар хаа сайгүй тархаад байна” гэж хариулсан байна. Мөн “Бид тахлыг хэзээ хяналтдаа оруулж чадахыг хэлж мэдэхгүй байна. Тархалтыг зогсоох хамгийн шилдэг арга бол тусгаарлалт, хөл хорио юм” гэжээ.

Ян Липкин өмнө нь дэлхий дахинд дэгдэж байсан “West Nile”, SARS вирусийг судлахад гол үүрэгтэй оролцсон эрдэмтэн юм. Тэр бас өнгөрсөн нэгдүгээр сард шинэ коронавирусийн тархалтыг зогсоох асуудлыг хэлэлцэхээр Хятадад очиж байжээ.

Эх сурвалж: USA Today

Дани улс гар ариутгагчийн хомсдол үүсэхээс сэргийлж ухаалаг үнийн арга хэрэгжүүлжээ
Дани улс гар ариутгагчийн хомсдол үүсэхээс сэргийлж ухаалаг үнийн арга хэрэгжүүлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.