Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Шүүмжлэл сонсож чаддаггүй дарга троллуудаараа дайруулж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 52 секунд

Инновац, цахим бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр ирэх жилийн төсөвт E-Mongolia академийн үйл ажиллагаанд зарцуулагдах 7.8 төгрөгийг төсөвлөсөн талаар ажлын хэсгээс тодруулсан боловч Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ хуралдаанд байгаагүй нь гишүүдийн бухимдлыг төрүүлж тус газрын дарга Б.Болор-Эрдэнийг болон холбогдох албаныхныг хурцаар шүүмжилсэн.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар маш хариуцлагагүй байна. Монгол Улсын нэгдсэн төсөв яригдаж байхад дарга нь байхгүй. Орж ирсэн хүмүүс нь асуултад хариулж мэдэхгүй. Яамтай, академитэй болгоё гээд Ерөнхий сайд байдгаараа дэмжээд байхад ийм байдалтай хүмүүс яаж яам авч явах юм бэ. УИХ-д ийм хүндэтгэлгүй хандаж байгаа хүмүүс ажиллаж байхад яаж цахим үндэстэн болох юм бэ" гэв.

Тэгвэл ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ Саудын Арабын Рияд хотод зохион байгуулагдаж буй Дэлхийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцож байгаа аж. Тус чуулга уулзалтад анх удаагаа Монгол Улсыг урьж оролцуулж байгааг тэрбээр онцолсон.

Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ч.Ундрам дээрх асуудлаас болон цахим халдлагад өртсөн байж болзошгүй талаараа мэдээллээ.

Тэрбээр "Ажил хэрэгч шүүмжлэл сонсож чаддаггүй дарга төсвийн мөнгөөр угжсан троллуудаараа эргээд өөрийгөө өмөөрүүлэхдээ надаас өө хайж дайрч байна. Үнэн үг хэлсэн хүнд үхэр хүртэл өстэй гэж. Шүүмж сонсож чадахгүй, сандраад байвал яаж улс төрийн албан тушаал хашихав дээ хөөрхий" гэжээ.

Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилвол төмөр замчид ажил хаяж, жагсаал цуглаан хийнэ гэжээ
Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилвол төмөр замчид ажил хаяж, жагсаал цуглаан хийнэ гэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.